Шүлхий өвчнөөр 114 өрхийн 3028 толгой мал өвчлөөд байна
2021-12-16 10:06:08, 2462

Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар шүлхий өвчнөөр  5 сумын 14 голомт бүхий бүс нутагт 531 өрхийн 316032 толгой өвчлөмтгий мал байгаагаас 114 өрхийн 3028 толгой мал өвчлөөд байна. Нийт өвчилсөн малын 44.7 хувь нь бод, 55.3 хувь нь бог байгаа бөгөөд  24 цагийн хугацаанд шинээр голомт үүсээгүй байна. Нийт 14 голомтын 137 өрхийн 29990 м2  талбай хашаа хороог халдваргүйжүүлээд байна. Хөвсгөл  аймагтай хил залгаа Булган аймгийн Баян агт, Бугат, Архангай аймгийн Эрдэнэмандал, Жаргалант, Завхан аймгийн Их-Уул сумдад гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэн тул хил залгаа сумын малчин, иргэд онцын шаардлагагүй бол малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байхыг  Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас анхааруулж байна.

Б.Ганаа 



Шүлхий өвчнөөр 114 өрхийн 3028 толгой мал өвчлөөд байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-17 09:17:15
    Зочин: Ddtg