Хөвсгөлийн 5 суманд шүлхийн 14 голомт бүртгэгдлээ
2021-12-13 17:48:45, 1181

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд энэ сарын 2-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн. Өвчлөл нэмэгдсээр өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Хатгал, Төмөрбулаг, Цагаан-Уул, Шинэ-Идэр гэсэн 5 сумын  10 багт 14  голомт бүртгэгдсэн байна. Шүлхий өвчний голомт эрчимтэй нэмэгдэж байгаа учраас гоц халдварт өвчин гарсан тохиолдолд өвчний халдвар тархахаас сэргийлж  аймаг, сум, багийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг биелүүлж хорио цээр тогтоосон үед дараах дэглэмийг сахин мөрдөнө.Мэргэжлийн болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бэлчээр, нутаг сэлгэх, голомтын бүс, сэжигтэй бүсийн өвчтэй мал, амьтныг уг бүсийн гадна байгаа эрүүл мал, амьтантай ус бэлчээрээр нийлүүлэхийг хориглоно. Мөн өвчтэй мал, амьтны хашаа, байр, тоног төхөөрөмжийг халдваргүйжүүлэлгүйгээр ахуйд хэрэглэх, хашаа, байранд мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гаднын хүн оруулахыг, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газраар хүн, мал, амьтан, тээврийн хэрэгсэл нэвтэрч  орох, гарах, дамжин өнгөрөх зэргийг тус тус хориглоно. Өөрийн эзэмшлийн мал, тэжээвэр амьтдад мал эмнэлгийн албанаас хийгдэх үзлэг, сэргийлэх тарилга, вакцинжуулалтад бүрэн хамруулах, түүнчлэн шаардагдах хашаа байр, хүн, хүчээр хангах, мал амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа, маллагаа, тэжээллэгийг   сайжруулахыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Б.Туяа 



Хөвсгөлийн 5 суманд шүлхийн 14 голомт бүртгэгдлээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-12-13 17:59:19
    Зочин: Vaktsinaa hiigeechee