1304 га талбайд хадлан авах боломжгүй болжээ
2021-09-14 15:09:44, 607

 Хөвсгөл аймгийн хэмжээнд үргэлжлэн  орсон борооны улмаас голууд үерлэж, газрын гадарга дээр их хэмжээний ус тогтож  1304 га талбайд хадлан авах боломжгүй болжээ. Тодруулбал Рашаант суманд 24 га, Төмөрбулагт 12 га, Цагаан-Үүрт 1068 га, Шинэ-Идэр суманд 200 га талбайд  хадлан авах боломжгүй болжээ.  Мөн Рашаант, Эрдэнэбулган, Тариалан  сумын нутагт  орсон хур тунадасны улмаас  8 дугаар сарын 10-25-ны хооронд хадаж бэлтгэсэн өвсний чанарт нөлөөлж  харлаж, муудсан байна. Өнөөдрийн байдлаар  малчид иргэдийн түвшинд 190721 тн өвс бэлтгэхээс  72052 тн өвс бэлтгэж 37.8 хувьтай, 30 тн гар тэжээл 0.08 хувьтай байгаа аж.

Б.Ганаа

 



1304 га талбайд хадлан авах боломжгүй болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0