Хөвсгөл аймгийн Засаг даргын захирамжаар мал амьтны гоц халдварт өвчин зөөвөрлөгдөн дамжин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор ирэх оны 6 сар хүртэл тус аймгийн нутаг дэвсгэрт Зүүн болон Төв, Хангайн бүсийн аймгуудаас мал, амьтан оруулах, шилжилт хөдөлгөөн хийхийг хориглолоо.
Тус аймаг хамгийн олон мал сүрэгтэй, малын гоц халдвар өвчингүй тайван бүс нутаг юм. Иймээс мал, амьтны гоц халдварт өвчнийг хянах, тандах, тархвар зүйн судалгаа, шинжилгээ хийх, эрүүл тайван бүс нутгийн статусаа бататгах ажлыг Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газраас төлөвлөн зохион байгуулж мэргэжил арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.
Мөн мал, амьтны шилжилт хөдөлгөөний хяналтыг чангатган Мал эмнэлгийн нэгдсэн системийг тогтмол хянаж, илэрсэн зөрчлийг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэх ажээ.
| Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих