Улсын аварга малчин Д.Лхагвасүрэн 12 хүнийг ажлын байраар хангаж байна
2021-05-27 22:55:49, 682

 Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн малчин Дашдаваа овогтой Лхагвасүрэнгийн гэр бүлд “Улсын аварга малчин өрх”-ийн шагналыг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар,  аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Мөнгөнхуяг нар  гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.Д.Лхагвасүрэн хөдөө орон нутагт ядуурлыг бууруулах, орлого багатай иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулж 12 хүнийг ажлын байраар хангаж, малгүй иргэдийн малжуулахад онцгойлон анхаарч ажиллаж байна.

Тодруулбал сүүлийн 3 жилийн  хугацаанд 4 хүнийг  байнгын ажлын байраар, 8 хүнийг түр ажлын байраар хангаж ажлын хөлсөнд 715 мал буюу 38,0 сая төгрөгийн малыг олгож хөдөөгийн ядуурлыг бууруулах, орлого багатай өрхүүдийн амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан байна. Тэрбээр 31 жил мал маллаж байгаа бөгөөд 2012 онд “Сумын сайн малчин” 2014 онд “Аймгийн сайн малчин”, 2018 онд “Аймгийн хошой аварга малчин”-аар тус тус шагнагдсан тэргүүний малчдын нэг ажээ.

Б.Туяа 

 


Улсын аварга малчин Д.Лхагвасүрэн 12 хүнийг ажлын байраар хангаж байна