Бадамын Баяндалай Улсын аварга цаатан өрхөөр шалгарлаа
2020-05-11 23:19:42, 700

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Бадамын Баяндалай Улсын аварга цаатан өрхөөр шалгарлаа. 

Б.Баяндалай  нь 1986 оноос хойш тасралтгүй 34 жил цаа маллаж сум орон нутагтаа цаан сүргийг өсгөн үржүүлэх ажилд идэвх зүтгэл гарган тайгын зон олон дундаас ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн ажилладаг.  Сүүлийн 3 жилд 98-149 толгой цаа тоолуулж нутгийн 4 өрхийг 12 толгой  цаагаар малжуулан амьдралд ахуйд нь тус дэм болж байна. Хавар, намрын халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, өвлийн улиралд отор нүүдлийг тогтмол хийж, 6 дахь хошуу мал болсон цаан сүргийнхээ тарга тэвээргийг сайн авахуулж, өсгөн үржүүлж байгаа юм.

Тэрбээр  Сумын аварга малчнаар удаа дараа шалгарч, 2002 онд “Аймгийн сайн малчин”-аар, 2006 онд “Алтан янзага”-ны эзэн, 2010 онд “Аймгийн аварга цаачин”, 2012 онд “Алтан төлийн эзэн”, 2015 онд “Аймгийн манлай малчин”-аар тус тус шалгарсан байна.  Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Чулуун овогтой Батбаяр “Улсын тэргүүний цаачин”-аар анх удаа шалгарч байсан бол энэ жил хоёр дахь нь Бадамын Баяндалай болж байгаа ажээ. 

Б.Ганаа

 


Бадамын Баяндалай Улсын аварга цаатан өрхөөр шалгарлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0