Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хэмжээнд цас их орж өвөлжилт хүндэрсэн тул өөрийн аймгийн Арбулаг, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Галт, Тариалан, Шинэ-Идэр гэсэн 9 суманд 50 өрхийн 99 хүн ам отроор явж байна. Мөн гадна 4 аймгийн 7 суманд 52 өрхийн 100 гаруй хүн нийт 21934 толгой малтай оторлож байгаа юм. Отор нүүдлээр Архангай аймагт өвөлжиж буй малчдаас малын хөлийн татвар, бэлчээр ашигласны төлбөр гэж орон нутгийн холбогдох албан тушаалтнууд ирж бэлэн мөнгө нэхэх, хөөх зэрэг асуудал гарч байгаа аж. “Сум орон нутгийн зүгээс өөрийн нөөц бололцоондоо тулгуурлан сумын өвс тэжээлийн аюулгүй нөөцийг нэмэгдүүлэх, нөхцөл байдлын харгалзан аймаг, улсаас онцгой анхаарч хөнгөлөлттэй өвс, тэжээлийн нөөцийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа гэнэ. Мөн отор нүүдэл хийж байгаа аймаг, сумын удирдах түвшинд хэлэлцээр хийж, отроор өвөлжиж буй хүн, малыг аюулгүй байх талаас нь анхаарч үзэхийг хүсч байна” гэдгийг Жаргалант сумын Засаг дарга И.Найманжин хэлж байлаа.
Б.Гантуяа
Отроор явж буй малчдаас малын хөлийн татвар, бэлчээр ашигласны төлбөр нэхжээ |
|
Сэтгэгдэл бичих