Хөвсгөлийн залуус аймгийн удирдлагуудыг “АЖЛАА ХИЙ”-хийг шаардлаа
2022-04-11 22:12:58, 1589

Өнгөрсөн баасан гарагт Хөвсгөлийн залуус Чингүнжавын талбайд "ЗАЛУУСАА ДЭМЖЬЕ" жагсаал зохион байгуулж нийтдээ 221 иргэд, залуус дэмжиж байгаагаа илэрхийлж гарын үсэг зуржээ. Залуус  энэ үеэр хоймор нутагт ажлын байр байхгүй, залуусаа дэмжихгүй байна, бид ХӨВСГӨЛДӨӨ хөгжиж амьдармаар байна гэдгийг онцолж  аймаг орон нутагтаа хийж шийдвэрлүүлэх санал хүсэлтээ илэрхийлж байлаа.

 Тайван жагсаалд ирсэн  залуучууд санал хүсэлтээ нэгтгэж  аймгийн удирдлагуудад өгөх гэсэн боловч цоожтой хаалга мөргөсөн байна. Тодруулбал аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Ш.Идэрбаясгалан нар   хотод ажлаар яваа гэнэ.

 

Засаг даргын үүд цоожтой, туслах  байгаагүй тул  ИТХ-ын даргын туслахад шаардлагаа өгчээ. Хоймор нутгийн залуус аймгийн удирдлагуудад “АЖЛАА ХИЙ”-хийг шаардаж, аймаг орон нутагтаа шийдвэрлэж болох иргэд залуучуудын гаргасан санал хүсэлтийг нэгтгэн хүргүүлсэн байна.



Хөвсгөлийн залуус аймгийн удирдлагуудыг “АЖЛАА ХИЙ”-хийг шаардлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-05-18 08:41:56
    ?????: Маш сайн залуус. Гэхдээ энэ бичиг цаасаа монгол хэлээр зөв, найруулга сайтай бичихээс эхлэх хэрэгтэй шүү. Энэ хэнэггүй байдал чинь Та нарт ч, аймгийн удирдлагад ч шингэсэн байгаа тул амьдрал "гадаад шиг" биш байгаа юм. Залуучууд гол дээр машинтай давхиж очоод, голынхоо эрэгт баахан хог тарьж аваад буцах жишээтэй. Үүнийг нь Г. Мөнгөнхуяг, Ш. Идэрбаясгалан нар очиж түүх ёстой юу. Энэ бол биш. Хэн хэн нь үүрэг, чиглэлээ мэдэх нь зөв юм.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-04-12 17:17:28
    Zochin: Darga nar amalsan amlalt bii shvv.tyhailbal murungiin 8r bagiin 5.7r bairiig dahin tuluvluh ajliig hezee ehlvvleh ve.2016 onoos ehlej yarigdaad odoo nyrj ynahad oirtson bgaa shvv.ene jil bas l bvtehgvi syragtai.