Цаг цагаараа байдаггүй ээ гэж. Саяхан л УИХ-ын сонгууль болж Хөвсгөлчүүд МАН-д итгэл өгч багаар нь дэмжээд сонгоод өгсөн. Гэтэл сүүлийн үед эрхэм гишүүдээ хайсан, сурсан постууд Хөвсгөл сошиал сувгуудаар хөвөрсөөр...
Иргэд яагаад УИХ-ын гишүүдийг хайж сурах болов !!!
Арга ч үгүй биз. Ард түмнийхээ дуу хоолой болно ... гээд олон сайхан... сайхан... зүйл амлаж байсныг сонгогч нар мартаагүй... Өнгөрсөн 2 жилийн хугацаанд “АРД ТҮМНЭЭ СОНССОН УУ”
Ард түмэн амлалтаа нэхэх эрхтэй. “ЭРХЭМ ГИШҮҮД” таг чиг... Харин 2024 оны сонгуульдаа нууцхан зэхэж буй сурагтай...Зарим нэг сум, байгууллагын дарга нарыг төрийн ордон үзүүлж , хурал семинарт суулгаж “НОМЫН ДУУ” сонсгож байна гэнэ .
Эрхэм гишүүд орон нутагт ирэхээрээ “УЛСЫН ТӨСӨВ”-өөр баригдсан бүтээн байгуулалтуудын “НЭЭЛТ” хийж “ТУУЗ” хайчилдаг хоцрогдсон “МОДА” үргэлжилсээр... Харин өнөөдөр “АРД ИРГЭДИЙН АМЬДРАЛ ЯМАР БАЙНА” “ЯДУУРАЛ, АЖИЛГҮЙДЭЛ, АРХИДАЛТ” ямар үр дагавар дагуулж, ард иргэдийн бодит амьдрал ямар байгааг мэдэж байгаа болов уу ?
ИРГЭДИЙНХЭЭ БОРОГ АМЬДРАЛ, БОДИТ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ АЖИЛЛАХЫГ ХӨВСГӨЛЧҮҮД ЭРХЭМ ГИШҮҮДЭЭСЭЭ ХҮСЭЖ БАЙНА.
Үргэлжлэл бий...
Сэтгүүлч Б.Гантуяа
Төрийн түшээдээ сурсан, хайсан Хөвсгөлчүүд ... |
Сэтгэгдэл бичих