Цэцэрлэг сум 3х3 сагсан бөмбөгийн талбайтай боллоо
2023-06-29 14:45:22, 399

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд 3х3 сагсан бөмбөгийн талбайтай боллоо.

Боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Арбулаг, Эрдэнэбулган сумдын ерөнхий боловсролын сургуульд 3х3 сагсан бөмбөгийн иж бүрэн талбайг тохижуулахаар төлөвлөсөн бөгөөд Цэцэрлэг сумын 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орлоо.

 

Энэхүү талбай ашиглалтад орсноор хүүхэд багачууд чөлөөт цагаа спортоор хичээллэж зөв боловсон өнгөрүүлэх боломж нөхцөл бүрдэж байна.

Удахгүй Арбулаг, Эрдэнэбулган сумдын 3х3 сагсан бөмбөгийн талбай ашиглалтад орох бөгөөд цаашид бүх сумын ерөнхий боловсролын сургуульд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Тамир

 



Цэцэрлэг сум 3х3 сагсан бөмбөгийн талбайтай боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0