"Говь" ХК “Тогтвортой ноолуур” төслийг хэрэгжүүлж байна
2023-04-21 11:02:20, 4969
"Говь" ХК Хөвсгөл аймгийн Их-Уул суманд малын удмын санг сайжруулж, түүхий эдийг  чанаржуулах, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэн тогтвортой түүхий эдийг бэлтгэн нийлүүлж, олон улсын зах зээлд чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах зорилготой гурван талт хамтарсан “Тогтвортой ноолуур” төслийг хэрэгжүүлж байна.
 
Тус төсөл 2020 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Их-Уул сумын Асгат, Шивээ, Их-Уул, Сэлэнгэ багийн 42 өрх хамрагдаж  байна.Төслийн хүрээнд Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нартай хамтран малчдын ямааны үржил селекцийг сайжруулахаар Төмөрбулагийн Эрчим омгийн ухныг нийлүүлж, малын хашаа саравчийг ариутган эрүүл мэндэд нь анхаарч ирсэн байна.
 
"Говь" ХК-ийн хамт олон төсөлд хамрагдсан малчдын ноолуурыг Их-Уул суманд очиж газар дээр нь худалдан авч байна. Тус аймагт нэг килограмм ноолуур 134000 төгрөгийн үнэтэй байгаа бол "Говь" ХК кг тутам 2000 төгрөг нэмж 136000 төгрөгөөр худалдан авч байна.
 
“Тогтвортой ноолуур” төслийн үр дүнд  малын үржил селекцийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй явуулж, чанартай стандартын ноолуурыг нийлүүлэхэд судалгааны байгууллага малчидтай хамтран мэдээлэл арга зүйгээр ханган ажиллаж байгаа аж.
 
Цаашид малыг эрүүл байлган чанаржуулснаар ноолуурын гарцыг нэмэгдүүлэн, чанар  сайжирч, малчдын орлого нэмэгдэж  улмаар чанартай түүхий эдээр олон улсын зах зээл дээр эрэлт ихтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа ажээ.
 
 
 Б.Гантуяа 


"Говь" ХК “Тогтвортой ноолуур” төслийг хэрэгжүүлж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 9
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-23 17:11:32
    ?????: Талархлаа. Сайхан ажил бна.яа холбогдох боломжтой юэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-23 17:09:56
    Зочин: Талархлаа сайхан ажил өрнүүлж байгаад.өөр аймагт ингэж ажиллах боломжтой юу.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-23 09:03:08
    Зочин: Амжилт хүсэё маш их таалагдлаа
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-22 09:35:51
    ?.?????????: Баянхонгор аймагт төсөл хэрэгжиж ноолуурын үнийг тогтвортой байлгмаар бн тогтсон үнэ байхгүй байхад малчид бид яаж өрнөөөө гарах вэ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-22 00:33:03
    Ganbaatar : Yaj holbogdoh we
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-21 22:49:37
    Зочин: Ингэж хэлж байгаа ч гэсэн. Төсөлд хамрагдаагүй малчдынхаа ноолуурыг мяалаад авдаггүй бздээ. Эх сурвалжаар ийм мэдээлэл өгөх хэрэггүй ээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-21 21:28:08
    Зочин: Ок
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-21 16:22:22
    ????? ??? ??????? ????? ???? ???? ?????? ?????? ?. ?????????: Зах зээлийн ханишнаас хэтрхий доогуур биш өргөн хэрэглээний бараа хүнсний өсөж байгаатай холбогдуулан бодид үнэ ханиш байхан чухал юм болуу гэж бодог доо
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-04-21 11:28:30
    ????????? ???????????: Өнөөдөр авч бгаа юу их-уул суманд