Цаг агаар дулаарч Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум шар усны үерт автах эрсдэл үүссэн байна. Рэнчинлхүмбэ суманд 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний дараа сумын иргэдийн ундны усаа авдаг Цагаан булгийн голд халиа үүсэж сумын төвийн 10 га газар, 24 айл усанд автаж иргэдэд 60 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс хойш жил бүр шар усны үерийн хамрах талбай нэмэгдсээр байна.
Сүүлийн үед цаг агаар дулаарсны улмаас шар ус тогтсон газруудад ихээхэн хэмжээний ус гарч сумын төвийн нийт айл өрхүүд усанд автах эрсдэл үүсжээ. Тус сумын Онцгой комиссоос 700 метр газарт далан босгох ажлыг өнгөрсөн нэгдүгээр сард орон нутгийн өмчит "Хөх Шишгэд Алтай" ХХК-тай хамтран хийсэн. Гэвч цаг агаар дулаарч байгаа учраас ус босгосон далангуудыг давж байна. Одоогийн байдлаар төрийн албан хаагчид нутгийн иргэд даланг өндөрлөх, усны голдирлыг өөрчлөх, суваг шуудуу татах, элс шороо асгах зэрэг өөрсдийн нөөц боломжоор хамгаалалт хийж байгаа боловч газар хөдлөлтийн улмаас гуу жалга голын доорх газарт ан цав гарч ус ихээр дэлбэрэх, шар усны халиа олон жилийн дунджаас хэтэрч сумын төвийн нийт өрх усанд автах хүндхэн эрсдэлд ороод байгаа аж.
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум 844,833 м.кв газар нутагтай, аймгийн төвөөс 270 км, Улаанбаатар хотоос 1000 км алслагдсан, байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, өвөлдөө -50 градус хүртэл хүйтэрдэг цас ихээр унадаг уул, тайгын бүс нутаг юм.
Рэнчинлхүмбэ сум шар усны үерт автах эрсдэл үүсжээ |
Сэтгэгдэл бичих