Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газар төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилтын хүрээнд киоск машин байрлуулж иргэдэд үйлчилж эхэлсэн байна. Хөвсгөл аймгийн сумдаас анх удаа Рэнчинлхүмбэ сум киоск машиныг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэн авсан байна.

Киоск машинаас Улсын бүртгэлийн байгууллагаас иргэдэд үзүүлдэг иргэний улсын бүртгэлийн 20 гаруй төрлийн лавлагаа болон тоон гарын үсэг авах боломжтой юм. Цаашид Е- Монголиад орсон 110 нэр төрлийн лавлагаа бүртгэлийг олгох боломжтойгоор шинэчлэгдэж, бүртгэлийн үйлчилгээ авахад төлдөг төлбөр хураамжийг пос машинтай холбогдож төлдөг болох ажээ.
Рэнчинлхүмбэ сум нь аймгийн төвөөс 265 км алслагдсан сум бөгөөд иргэд лавлагаа, мэдээлэл авахын тулд Мөрөн явах шаардлагагүй болж төрийн үйлчилгээг нэг дороос хялбар хурдан шуурхай авах болсондоо талархалтай байна гэдгийг хэлж байлаа.
Б.Ганаа
| Рэнчинлхүмбэ сум киоск машинтай болж иргэний улсын бүртгэлийн 20 гаруй төрлийн лавлагаа олгож байна |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих