Хөвсгөл аймагт өнөө өглөө 2 удаа дараалан газар хөдлөв. Тодруулбал өглөөний 5 цаг 30 минутад Рэнчинлхүмбэ сумаас 22 километрийн зайд 3,6 магнитудын хүчтэй, 9 цаг 18 минутад Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 87 километрийн зайд 5,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Рэнчинлхүмбэ сумын нутагт болсон газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй байна. Харин Улаан-Уул сумын нутагт болсон газар хөдлөлт хүн амьдардаггүй хилийн бүс нутагт болсон бөгөөд Мунгараг, Хөгийн голд хаваржиж буй айлуудад хүчтэй мэдрэгдсэн ч ямар нэгэн хохирол учраагүй байна.
Хөвсгөл аймагт он гарсаар 8 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэний зургаа нь Рэнчинлхүмбэ сумын нутагт болсон гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Б.Ганаа
| Хөвсгөлд 3,6-5,3 магнитудын хүчтэй 2 удаа газар хөдлөв |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих