Шатаж буй цоожтой гэрээс 4 настай хүүгийн амийг аварчээ
2022-11-21 13:56:39, 1741

Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 –р ангийн сурагч Б.Буянбаяр, Б.Энхбаяр нар шатаж буй гэрээс 4 настай хүүхдийн амь насыг аварчээ. Тодруулбал хоёр хүү түлээгээ хагалж байтал ямар нэгэн юм дэлбэрэх чимээ гарсан байна.  Гэтэл хажуу  айлын тооноор утаа гарч байгааг хараад гүйж очтол гал гарч буй цоожтой гэрт хүүхэд уйлах чимээ гарчээ. Хоёр хүү  цоожийг чулуу модоор цохиж онгойлгоод ортол хойморт гал дүрэлзэж ассан жаахан хүүхэд зуухны хажууд сууж байжээ. Хүүг дөнгөж аваад гартал гэр нурж унасан байна. Ийнхүү 2 хүү шатаж буй гэрээс 4 настай хүүхдийг эсэн мэнд аварсан 2 хүүхдэд Хөвсгөл аймгийн дээд шагнал Хөвсгөлийн од медалиар шагнасан байна.

Хоёр хүүгийн аварсан   4 настай  хүүхэд 3-р зэргийн гүнзгий түлэгдэлттэй, биеийн байдал сайн  эмчлүүлж байгаа ажээ.

Б.Гантуяа 

 



Шатаж буй цоожтой гэрээс 4 настай хүүгийн амийг аварчээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-11-21 22:05:29
    Batbold: Cain hvvhdvvd baina