Хөвсгөл аймгийн нутгаар өчигдөр усархаг аадар бороо, зарим газраар мөндөр орлоо.

Тухайлбал Галт сумын Рашаант баг, Улаан-Чулуутын ам зэрэг газруудад ширүүн аадар бороо, мөндөр орсны улмаас бог мал осгож, гэрийн бүрээс урагдаж, айлын байшингийн дээврийн төмөр цоорсон, машины цонх хагарсан байна. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.
.jpg)
Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос анхааруулан сэрэмжлүүлж байна.

Б.Тэнгэр
| Галт сумын нутагт хүчтэй аадар бороо, мөндөр орлоо |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих