Хөх бүрд компани "Улсын аварга тариаланч хамт олон" боллоо
2022-02-15 20:44:51, 771

 Хөвсгөл аймгийн Тариалан сумын Хөх бүрд компани Улсын аварга тариаланч хамт олон боллоо.

Тус компани 2005 онд байгуулагдсан. Тариалан, Их-Уул, Тосонцэнгэл суманд газар тариалангийн чиглэлээр 1800 га эргэлтийн талбайтай бөгөөд 2021 онд  800-1000 га талбайд тариалалт, уриншийн боловсруулалт хийж 1 га талбайгаас 15-20 цн хураан авчээ. 2018 оноос техник, тоног төхөөрөмж болон хөрс сайжруулалтын үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Мөн гадаад, дотоод худалдаа, хүнс, бараа, цахилгаан бараа төрөлжсөн жижиглэн худалдаа, газар тариалан, хөдөө аж ахуйн түүхий эд болон мал амьтдын бөөний худалдаа зэрэг олон төрлийн үйл ажиллагааг тогтвортой явуулдаг ажээ.

Б.Амирлан 



Хөх бүрд компани "Улсын аварга тариаланч хамт олон" боллоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0