Хадланд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2021-09-02 17:38:39, 1961

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Хяргын ганц-Уул гэдэг газар аймгийн төвөөс зүүн хойд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т иргэн Г  8 сарын 19-нд  хадлангийн майхнаасаа явганаар гараад сураггүй болсон байна. Тус сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан хүмүүс иргэн Г –г эрэн хайсаар байна. Тухайлбал өчигдөр ар гэрийн 7 хүн, 4 мотоциклтой Хармай багийн  Хяргын ганц-Уул  гэдэг газраас Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Улаан мод гэдэг газар хүртэл явганаар 5 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул өнөөдөр  дахин эхлүүлсэн байна.  Мөн Хөвсгөл  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагааннуур суманд эрэн хайх ажиллагаанд оролцохоор очоод байгаа ажээ.

Б.Ганаа


Хадланд яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2021-09-05 12:28:47
    ?,???????????: Аудитор Очирын Ганболд Цагааннуурт очиж тарвага,буга агнасан нөхөн төлбөрөө төл,,Цагааннуур сумын төсвөөс идсэн мөнгөө төл яаралтай огцор,,,