Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн иргэн Э-ийн Сэлэнгэ мөрний аралд хаваржиж байсан гэр усан автах гэж буй дуудлага өчигдөр орой Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 170 км замыг туулан шөнийн 1 цаг 32 минутад очсон байна. Гэвч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өнөөдөр 6 цагаас аврах ажиллагааг эхлүүлсэн байна. Тус гэрт Тариалан сумын харьяат 41 настай иргэн Э, 38 настай эмэгтэй Т, 5 настай Б нар байгаа аж. Өнөөдрийн байдлаар Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Бэлтэс, Гуна, Идэр зэрэг гол мөрний ус үерийн түвшнийг 5-60 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Иймээс дээрх гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа ард иргэд, малчид, тээвэрчдийг үер усны аюулаас сэрэмжлүүлж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Б.Туяа
Сэлэнгэ мөрний арал дээрх айлыг нүүлгэн шилжүүлж байна |