Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын газар хөдлөлт болсноос хойш нийт 36235 давтан хөдлөлт бүртгэгдсэн байна. Харин 3,5 магнитудаас дээш 178 хөдлөлт бүртгэгдэж иргэдэд мэдрэгдсэн байна. Хамгийн сүүлд Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар буюу Хөвсгөл нууранд 13 цаг 30 минутад 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг байна гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.
Б.Ганаа
Ханх суманд газар хөдлөлтийн 36235 давтан хөдлөлт бүртгэгджээ |