Цагааннуур суманд 3,7 магнитудын хүчтэй газар хөдөллөө
2021-03-02 11:29:38, 617

 Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутаг хилийн орчимд өглөөний 8 цаг 29 минутад 3,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлт нь сумын төвөөс 68 км хойд зүгт болсон бөгөөд Цагааннуур болон Рэнчинлхүмбэ сумын нутгийн иргэдэд мэдрэгдээгүй байна. Он гарсаар Цагааннуур сумын нутагт нийт 3 удаагийн газар хөдлөл бүртгэгдээд байна. Тодруулбал Орос, Монголын хилийн бүс нутагт 2 сарын 7-нд 3,7 магнитуд, 2 сарын 21-нд 5,3 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд бүртгэгджээ.

Б.Ганаа



Цагааннуур суманд 3,7 магнитудын хүчтэй газар хөдөллөө