Ханх суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөв
2021-02-25 11:03:00, 190

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар, аймгийн төвөөс хойд зүгт 351 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 34 км-т энэ сарын 24-ний 23 цаг 34 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон  байна.   

Энэ үеэр  иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг сумын Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлжээ. Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын газар хөдлөлт болсноос хойш давтан хөдлөлт бүртгэгдсээр байна.

Б.Ганаа


Ханх суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөв