Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хариуцлагатай, Залуу манлайлал клубийн залуучууд энэ сарын 3-18 өдрийг хүртэл нийт 15 хоног "Хэн жингээ хурдан хасах вэ" тэмцээн зохион байгуулжээ. Залуучууд нэгдэн жингээ хасангаа байгаль орчноо хамгаалж мод тарьж, хог цэвэрлэх зэрэг байгаль хамгаалах үйлсэд нэгдлээ. Энэхүү уралдаанд 19 залуучууд өөрийгөө ялж жингээ хасч нийт 46,5 кг өөхийг өөрийн биеэс гадагшлуулж чаджээ.
Оролцсон хүн бүрийн жин тодорхой хэмжээгээр хасагдаж Т. Түмэнбаяр бусдыгаа манлайлж 15 хоногт 8, 5кг хасч чадсанаараа 430. 000 төгрөгний үнэ бүхий гар утасны эзэн болжээ.
Тус үйл ажиллагааг дэмжин сумын БОТХБТасаг, ЭМ-ийн төв санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн байна.
Энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдсанаараа залуус эрт босож, өөрт тохирсон дасгал хөдөлгөөнөө хийж байгалиа хамгаалан хогоо түүж, модоо тарьсан үр өгөөжтэй залуучуудын эв нэгдэл хүсэл сонирхлыг нэгтгэсэн арга хэмжээ болжээ.
Мөн энэ үеэр нийт 64 ширхэг мод тарьж 5 портер хогийг хогийн цэгт хаяжээ. Цаашид сумын төвийн нийтийн эзэмшлийн газрыг нийтээрээ цэвэрлэх челленж эхлүүлж “Байгалиа хамгаалах уриалга” гаргаад байгаа ажээ.
О. Өлзийбаяр
Алаг-Эрдэнэ сумын залуус идэвхтэй хөдөлгөөн хийж байгаль орчноо цэвэрлэв |
Сэтгэгдэл бичих