Отрын бүс нутагт 35 жирэмсэн эх байна
2020-01-21 22:03:13, 1386
Хөвсгөл аймгийн хэмжээнд отроор аймаг дотроо 406, сум дотроо 86, өөр аймаг сумын нутагт 124 малчин өвөлжиж байгаа ба үүнээс жирэмсэн 35, 0-5 насны хүүхэд 144, өндөр настан 20, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 31 байгаа судалгаа гарчээ. Отроор яваа малчдад тэр дундаа жирэмсэн эхчүүдэд аймгийн Эрүүл мэндийн газраас харьяа сумын Эрүүл мэндийн төвүүдэд чиглэл өгч тогтмол хяналт тавин ажиллаж байгаа гэнэ. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад гарсан хүндрэл одоогоор байхгүй байна. Харин Цэцэрлэг сумын эрүүл мэндийн төвийн машин эвдрэлтэй зогссон, тусламж үйлчилгээ хүргэх боломжгүй тул алсын дуудлагад Могойн голын эмнэлгийн машин болон иргэдийн хувийн машинаар тусламж үйлчилгээг үзүүлж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.
Б.Амирлан 


Отрын бүс нутагт 35 жирэмсэн эх байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2020-01-26 15:15:28
    ?.??????????: Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хүн эмнэлэгийн машин алсын замд эвдрэл ихтэй, ЗДТГазрын машин ашиглалтын хугацаа дууссан хүн тээвэрлэх боломжгүй болсон Хөл дүүжлэх унаагүй болж байгаа нь гэнэтийн явдалд хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй байдал үүссэн тул энэхүү асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг хүсэж байна