Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 1,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 20 ортой Эрүүл мэндийн төвийн барилга ашиглалтад орлоо. Тус эмнэлэг Галт, Жаргалант, Төмөрбулаг гэсэн тойргийн сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ, нарийн мэргэжлийн эмчийн эмчилгээ үйлчилгээг үзүүлэх юм. Өмнө нь Шинэ-Идэр болон зэргэлдээх сумын иргэд нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж авахын тулд аймгийн төвийг зорьдог байсан цаг ард үлдэж иргэд орон нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй авах болсондоо талархаж байлаа. Тус эмнэлэг 20 ортой, 3 давхар, хамгийн сүүлийн үеийн тоног төхөрөмжтэй, хяналтын камерын системийг бүрэн суурилуулсан байна. Эмнэлгийн барилгын нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, орон нутгийн удирдлагууд, иргэд оролцлоо.
Б.Баянаа
Шинэ-Идэр суманд нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх эмнэлэг ашиглалтад орлоо |
|
Сэтгэгдэл бичих