Засаг даргын нэрэмжит олимпиад Баянзүрх суманд эхэллээ
2019-11-04 17:37:41, 62
Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрэмжит “Оюунлаг математикч-8” олимпиад Баянзүрх сумын сургууль дээр эхэллээ. Олимпиадад 17 сумын 260 орчим багш, сурагчид оролцож байна. Олимпиадын нээлтийн үеэр Засаг дарга Л.Ганболд хэлэхдээ “Олимпиадыг зохион байгуулснаар боловсролын чанар үр дүнг дээшлүүлэх, багш сурагчдын математик сэтгэлгээг хөгжүүлэх, авьяаслаг математикчдыг тодруулж тэднийг сурталчлах, урамшуулах ажлыг зохион байгуулж ажилласаар ирсэн. Үүний үр дүнд Хөвсгөл аймгийн математикчид улсдаа төдийгүй олон улсад нэр алдраа цуурайтуулж амжилтаа ахиулсаар байгаад баяртай байгаагаа илэрхийлье. Цаашид математик боловсролыг дэмжин ажиллана” гэдгийг онцолж байлаа.
 
Б.Ганаа


Засаг даргын нэрэмжит олимпиад Баянзүрх суманд эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0