Зүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө
2019-10-16 21:55:58, 750
Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал цаан сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдсээр байна. Энэ өвөл Цагааннуур сумын зүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө. Сүүлийн өдрүүдэд тайгад хэд хэдэн удаа цас орсон тул цаатан өрхүүд зарим нь тайгаас бууж байгаа гэнэ. 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396  болж өссөн байна. Тодруулбал тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь 3 дахин нэмэгджээ. Цагаан нуур сум 2006 хүн амтай. Үүнээс 755 тува иргэд байдгаас 339 нь баруун, зүүн тайгад амьдарч цаа маллаж, улсаас тэтгэвэр авдаг байна. Засгийн газар 2009 онд цаа бугын чанар, удам угсааг сайжруулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас 12 толгой цаа буга импортолсон, 2014 онд Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны ТИКА байгууллагад санал тавьж, санхүүжилтийг шийдвэрлэн 19 толгой цаа бугыг худалдан авч Хөвсгөл  аймгийн баруун болон зүүн тайгын иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд цаатан иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны гол эх үүсвэр болсон цаа бугын цус холдож, ашиг шим, амьдрах чадвар нь сайжирч тоо, толгой нь жилээс жилд өсөж байна.
 
 Б.Туяа 


Зүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0