Компаний тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.5, 81.5.1 дахь заалтуудыг үндэслэн “Хөвсгөл ус суваг” ХХК-ийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Тавигдах шаардлага :
1. Усан хангамж, ариутгах чиглэлээр их, дээд сургууль, коллеж төгссөн байх, инженер, эдийн засаг мэргэжилтэй байх, бакалавраас дээш боловсролын зэрэгтэй байх
2. Удирдах албан тушаал хаших дадлага туршлагатай байх
3. Төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх хамтарч ажиллах туршлагатай бол давуу тал болно.
4. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх.
5. Компанийг удирдахад ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй байх.
Бүрдүүлэх материал:
1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт /гараар бичсэн байх /
2. Анкет / 2 хувь цээж зураг /
3. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг, дипломын хуулбар
4. Компаний үндсэн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр
Материал хүлээн авах хаяг:
1. Хөвсгөл аймаг, Мөрөн сум, аймгийн удирдлагын ордон А байр, 3 давхар, Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа хүлээн авна. Утас: 96382020,94602009
Материал хүлээн авах хугацаа: 2021-01-27-ны өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд ажлын цагаар хүлээн авна.
“ХӨВСГӨЛ УС СУВАГ” ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО
“ХӨВСГӨЛ УС СУВАГ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР |