Цойцон нуур сэргэж, 35 сая шоо метр усыг нөөцлөх боломжтой болжээ
2024-03-22 12:44:19, 319

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг өнгөрсөн онд 40 жилийн дараа бүрэн сэргээснээр 35 сая шоо метр усыг нөөцлөх боломжтой болжээ.

"Дархадын хотгорын цөлжилтийг сааруулах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх" төсөл амжилттай хэрэгжиж, Хөвсгөл далайг тэжээн тэтгэх хамгийн том эх үүсвэр болсон Дархадын хотгорын газрын гүний цэвэр усны нөөц, цэвдэгшил, нуур орчмын байгаль экологи дахин сэргэх боломж бүрджээ.

2021 оноос Ходон голд инженерийн шийдлийн дагуу 403 метр далан байгуулж, урсгал чиглүүлэх суваг татсанаар Цойцон нуур луу Ходон гол үндсэн голдирлоороо 10,6 км урсаж нуураа тэжээж эхэлсэн бөгөөд 2023 онд бүрэн сэргэсэн байна.

Хөвсгөл нуурын цэнгэг усны эх үүсвэрийг бүрдүүлдэг Дархадын хотгорт 300 орчим гол, нуур байсан боловч цөлжилтийн улмаас 200 орчим нь ширгэсэн гэж үздэг. 1960-аад оны сүүлээр их хэмжээний үер болж, Дархадын хотгорт байх Цойцон нуурыг тэжээдэг голын голдирол өөрчлөгдсөнөөс шалтгаалан нуур ширгэсэн байна.

Б.Тамираа



Цойцон нуур сэргэж, 35 сая шоо метр усыг нөөцлөх боломжтой болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0