Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хавар ахмад хилчдийнхээ хамт "Хилчин" төгөл байгуулж 650 мод тарьсан.
Мөрөн сумын ИТХ-ын хуралдаанаар ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор Нисэх 1 дүгээр багт 1 га газрыг шийдвэрлэн өгсөн байна.
.jpg)
Тус газарт Хилийн цэргийн 0257 дугаар ангийн хамт олон "Хилчин төгөл"-ийг байгуулж өнгөрсөн 6 дугаар сард тарьсан 650 мод, тарьц суулгац 86 хувьтай ургаж байна.
Намрын "Бүх нийтийн мод тарих өдөр"-ийн хүрээнд өчигдөр тус хамт олон "Хилчин төгөл”-д 500 ширхэг мод тарьсан байна.
Хөвсгөлийнхнийг мод, сөөг тарьж, арчилж ургуулан өөрсдийн амьдрах орчиндоо өнгө үзэмж нэмж, цаашлаад уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулахыг Хилийн цэргийн 0257-р ангийн хамт олон уриалж байлаа.
Б.Ганаа
| “Хилчин төгөл”-д мянга гаруй мод тарилаа |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих