Япон хосууд бал сараараа Хөвсгөл нуурт аялж, мод тарилаа
2023-09-05 09:52:28, 2244

 Монгол орны хоймор орших Хөвсгөл нуурыг гадаад дотоодын олон аялагчид зорин ирсээр байна. Иргэд амарч аялахын зэрэгцээ Хөвсгөл нуурыг хайрлан хамгаалах үйлсэд нэгдсээр байна.

Монгол хэл судлаач  Томоно Кашибаяаши болон түүний нөхөр Тецуяа Кашибаяаши нар эртнээс төлөвлөж байгаад бал сараараа Хөвсгөл нуурт аяллаа.

Аяллынхаа хамгийн эхний төлөвлөгөө болох "Гайхамшигтай сайхан байгальтай Хөвсгөл нуурыг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулах" ажлаа биелүүлж хамгаалалтын захиргааны судалгаа шинжилгээний талбайд өөрсдийн нэрэмжит модоо тарьжээ.

Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газрын Хамгаалалтын Захиргааны албан хаагчид Япон улсад туршлага судлахад хамтын ажиллагааны бүрэлдэхүүнд Монгол хэл судлаач Хатагтай Томоно Кашибаяаши болон түүний нөхөр Тецуяа Кашибаяаши нар ажиллаж байсан ажээ.

Б.Ганаа

 

 

 



Япон хосууд бал сараараа Хөвсгөл нуурт аялж, мод тарилаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0