Аялал жуулчлалын улирал ирж буйтай холбогдуулан Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас Хөвсгөл нуурын эргийн хамгаалалтын дүмбийг шинэчилж байна.
Тодруулбал, Хөвсгөл нуурын эрэг дагуух газрын хөрсний талхагдал, бохирдлоос сэргийлэх зорилгоор байршуулсан хамгаалалтын дүмбийг шинэчлэх, өргөтгөх ажлыг хийж байна.
Энэ үеэр завины зогсоол орчим дахь авто зогсоолыг тэлж, зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэн, харин автомашинтай нуурын эрэгт нэвтрэх боломжийг хязгаарлаж байгаа юм.
Иймээс аялж зугаалж буй иргэдийг хамгаалалтын дүмбийг нэвтрэхгүй, завины үйлчилгээ эрхлэгч иргэд үйлчлүүлэгч нартаа байгалиа бохирдуулахгүй зөв аялах шаардлагыг тавьж ажиллахыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас анхаарууллаа.
Б.Тамир
Хөвсгөл нуурын эргийн хамгаалалтын дүмбийг шинэчилж байна |
Сэтгэгдэл бичих