Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын санаачилсан Ногоон суварга босгоё аяны хүрээнд Дэлгэрмөрөн сум дундын ойн ангиас Мөрөн сумын ерөнхий боловсролын 8 сургуульд хүүхэд багачуудад байгаль эх дэлхийгээ хайрлах, модыг арчлан тордож ургуулах зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор бичил судалгааны мод үржүүлгийн газрыг байгуулж байгаа юм.
Мөрөн сумын сургуулиудын Эко клубыг түшиглэн байгуулж буй бичил судалгааны мод үржүүлгийн газарт ажиллах багш, сурагчдад ил талбайд бургасны харандаан мөчрөөр тарилт хийх хөрс бэлтгэх, тарилт хийх, тарилтын дараах арчилгаа усалгаа сэдвээр онол дадлага хосолсон сургалтыг хийлээ.
Энэ үеэр сургууль тус бүрд 1000 ширхэг нийт 8000 ширхэг бургасны харандаан мөчрийг олгож арчлан тордон ургуулахыг онцолж байв.
Тус мөчрийг 3 жил арчилж ургуулсны дараа тухайн үеийн зах зээлийн үнээр буцаан худалдан авч Дэлгэрмөрөн голын эргийн эвдрэл, голын голдирлын өөрчлөлт зэргийг хамгаалахаар голын дагуу тарихаар төлөвлөж байгаа ажээ.
Б.Туяа
8000 ширхэг бургасны харандаан мөчир олголоо |
Сэтгэгдэл бичих