Хөвсгөл аймаг ойн нөөцөөрөө улсад тэргүүлдэг
2023-03-21 10:51:04, 441

Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт нөөц 481.3 сая шоо метр байгаагаас шинэс мод 95.3 хувийг нь  эзэлдэг байна. Харин Монгол орны ойн сангийн талбайн 30 хувь буюу гуравны нэг хувийг Хөвсгөлийн ойн сан эзэлж, ойн нөөцөөрөө улсад тэргүүлж байна.

Тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 39,8 хувийг ойн сангийн газар эзэлж байна. Үүнээс болц гүйцсэн ой 84,3 хувийг, болц гүйцэж яваа ой 8,3 хувийг, дунд насны ой 7,2 хувийг, залуу ой 0,1 хувийг эзэлж байгаа аж.

 

Ойгоор бүрхэгдсэн талбайн 96,2 хувийг байгалийн ой, 3,7 хувийг бут сөөг, 0,000671 хувийг нь таримал ой эзэлдэг.  Мөн ойгоор бүрхэгдээгүй талбайн 59,5 хувийг шатанги, 30,5 хувийг тармаг мод, 1,9 хувийг мод бэлтгэсэн, 2,6 хувийг байгалийн аясаар ойжиж байгаа, 5,1 хувийг хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбай, 0,07 хувийг ойжуулсан талбай тус тус эзэлж байна. 

Б.Ганаа

                           



Хөвсгөл аймаг ойн нөөцөөрөө улсад тэргүүлдэг

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0