Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг Хөх сувд мөсний баяр пүрэв гарагт эхэлнэ. Мөсний баярын үеэр цаг агаар тогтуун бага зэргийн салхитай байна. Тодруулбал 3-р сарын 2-4-ий өдрүүдэд Хатгалд өдөртөө 0-4 градус дулаан, шөнөдөө 14-16 градус хүйтэн байна. Цас орохгүй бага зэргийн салхитай байх төлөвтэй байна. Дархадын хотгороор шөнөдөө 21-26 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүйтэн, томоохон голуудын хөндийгөөр шөнөдөө 11-22 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 2+7 градус дулаан байна гэж Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Б.Ганаа
Мөсний баярын үеэр бага зэргийн салхи шуургатай байна |
Сэтгэгдэл бичих