Хөвсгөл аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ногоон суварга босгоё” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж 2022 онд нийт 463,730 ширхэг мод бут, сөөг тарьж ургуулсан байна.
Үүнээс хамгаалалтын зурваст 2,6 га, шинээр байгуулагдсан ойн зурвас 15,7 га, улсын орон нутгийн төсвийн хөрөнгө, ойн мэргэжлийн байгууллагын өөрийн хөрөнгөөр хийгдсэн ойжуулалт 156,1 га талбайд 388,750 ширхэг тарьц суулгажээ. Мөн шинээр байгуулагдсан бичил цэцэрлэг, ногоон байгууламжийн талбай хэмжээ 6.72 га, 2860 м2 талбайд зүлэгжүүлэлт хийж 43м2 талбайд цэцгийн мандал байгуулжээ. "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-т нийт 590 аж ахуйн нэгж байгууллага, 30,362 иргэд идэвхтэй оролцсон байна.
Тус аймаг энэ онд 847000 мод, бут сөөгийг тарьж ургуулахаар төлөвлөж байгаа ажээ.
Б.Ганаа
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 463,730 мод, бут тарьж, ургуулаад байна |
Сэтгэгдэл бичих