Хөвсгөл нуурт хориглох тэмдэг байршуулав
2022-12-20 14:14:54, 305

Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл жигд бус гүйцэт тогтоогүй байгаа тул өөрийн болон бусдын амь нас эд хөрөнгийг эрсдэлд оруулж зорчихгүй байхыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.

Иймээс хориглосон тэмдэг анхааруулгыг иргэдийн зорчдог газруудад байршууллаа.Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан иргэд ОХУ болон Ханх сумын чиглэлд  зорчих хөдөлгөөн нэмэгддэг. Иймээс иргэдийг баталгаат зам болох Сантын даваагаар зорчихыг зөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Тэнгис Шишгэдийн голоос бусад гол мөрөн зөвхөн өнгөн хэсэгтээ хөлдөж, мөс нимгэн байгаа тул иргэд зам товчлох гэж эрсдэлд өртөхгүй байхыг анхааруулж байлаа.

Б.Туяа

 



Хөвсгөл нуурт хориглох тэмдэг байршуулав

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0