Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын Хамгаалалтын Захиргаанаас Цагаан-үүр сум, хилийн бүс нутгуудад самар түүж байгаа иргэдийг уулнаас буулгах арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тус хамгаалалтын захиргааны Цагаан-Үүр сумын хэсгийн байгаль хамгаалагч нар, Хилийн цэргийн дугаар ангитай хамтран Хээгт, Дээрхийн гол, Дээрхийн нуруу зэрэг газруудаар хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа самар түүж байгаа иргэдтэй уулзаж, хуулийн зөвлөгөө, гарын авлага санамж өгч ажилласан байна.
Мөн энэ сарын 13-17-ны өдрүүдэд байгаль хамгаалагч нар байгалийн дурсгалт газар дахь Даяндээрхийн нуруунд самар түүж байгаа 11 машинтай 90 орчим иргэдийг уулнаас буулгасан байна.
Б.Туяа
Самар түүж байгаа 90 орчим иргэдийг уулнаас буулгажээ |
Сэтгэгдэл бичих