Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 37,9 км хатуу хучилттай зам барина
2022-01-06 20:37:44, 574

Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр 37,9 км хатуу хучилттай зам барина.

Мөн  Хөвсгөл нуурын баруун эрэг дагуу байрлах Хатгал – Жанхай -Тойлогт чиглэлийн хатуу хучилттай авто зам, зогсоол барих болон тохижилтын ажлуудыг  2022-2023 онд  бүрэн гүйцэтгэх юм байна. Ингэснээр Монгол орны цэнэг усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур орчмын замын тоосжилтоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, олон салаа зам гарган хяналтгүй зорчихыг багасгах, байгаль орчныг хамгаалах давуу талтайгаас гадна  гадаад, дотоодын аялагч, жуулчдын тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

 Авто замуудын зураг төслийг боловсруулахдаа тухайн бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт тохируулан олон жилийн мөнх цэвдгийг хөндөхгүй байх, хамгаалах зорилгоор замын нийт уртад ухмал төлөвлөөгүй байна. Мөн Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн авто замын төгсгөлийн 4.1 км-т мөнх цэвдгийг хамгаалах зорилгоор замын хучилтаас ирэх дулааныг доош дамжуулахгүй зориулалттай гео-нэхмэл болон гео-торлог хязгаарлагчийг ашиглахаар төлөвлөсөн нь технологийн онцлог шийдэл болж байгаа ажээ.

Б.Ганаа



Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт 37,9 км хатуу хучилттай зам барина

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0