Томоохон гол мөрнүүдийн ус үерийн түвшнийг 5-60 см-ээр давжээ
2021-05-04 16:58:43, 465

Хөвсгөл аймгийн зарим томоохон гол мөрнүүдийн ус үерийн түвшнийг даван хүчтэй үерлэж байгааг УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс анхааруулж байна.

Хангайн нуруунаас усжих Дэлгэрмөрөн, Үүр, Идэр, Эг, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрний усны түвшин өмнөх өдрөөс 5-150 см-ээр нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Бэлтэс, Гуна, Идэр зэрэг гол мөрний ус үерийн түвшнийгг 5-60 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Иймээс дээрх гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа ард иргэд, малчид, тээвэрчдийг үер усны аюулаас сэрэмжлүүлж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Б.Ганаа



Томоохон гол мөрнүүдийн ус үерийн түвшнийг 5-60 см-ээр давжээ