Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий сумуудад тандалт хийхэд Баянзүрх, Цагаан-Уул суманд тарваган тахлын голомт идэвхтэй эрсдэлтэй байгааг тогтоосон байна. Иймээс ард иргэдийг дээрх 2 сумаас болон голомт бүхий газруудаас тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн, тулам худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байлаа. Тус аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Арбулаг, Цэцэрлэг, Баянзүрх, Рашаант зэрэг сумууд тарваган тахлын голомттой юм. 1983 оноос хойш Хөвсгөл аймагт тарваган тахлын байгалийн голомт 2 удаа идэвхжиж 8 хүн өвчилж 2007, 2015 онд 2 хүн нас барсан ажээ.
Б.Ганаа
| Баянзүрх, Цагаан-Уул суманд тарваган тахлын голомт идэвхтэй байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих