Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн тунадас нэмэгдүүлэх "Мөрөн бороо-1" "Мөрөн бороо-2" экспедизүүд энэ сарын 28-нд үүлэнд зориудаар нөлөөлж 9 удаа пуужин харваж тунадас нэмэгдүүлжээ. Энэ үеэр Төмөрбулаг сумын Талбулагт 3 пуужин, Дөтийн даваанд 3 пуужин, Түнэл сумын Халиутын таг гэдэг газруудад 3 пуужин тус тус харвасан байна.
Үүний үр дүнд хур тунадас нэмэгдэн орж хуурайшилтын 3,4-р зэрэгт байсан сумуудад бороо уулаараа нойтон цас орж Цагаан-Үүрээс бусад бүх сум бүгд хуурайшилтын 1-р зэрэгт хүрч буурсан гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн дарга Г.Адъяасүрэн мэдээллээ.
Хөвсгөл аймгийн нутгаар 31-нд зарим нутгаар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 1-нд ихэнх нутгаар 8-13м/с, үе үе секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх ажээ.
Б.Ганаа
9 пуужин харваж тунадас нэмэгдүүлэв |