Хөвсгөл аймагт ноолуурын үнэ өчигдрөөс эхлэн тогтворгүй байна. Өчигдөр өглөө нэг килограмм нь 135000 төгрөг байсан ноолуурын үнэ үдээс хойш буурч эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар ноолуурын ченжүүд худалдан авалт хийхгүй байна. Мөрөн сумын түүхий эдийн захад өнөөдөр үнэ гараагүй хэдээр худалдан авах нь мэдэгдэхгүй тодорхойгүй байна. Энэ нь ноолуур элбэгшсэнтэй холбоотой бөгөөд цаашид үнийн хувьд буурах төлөвтэй байна гэдгийг ченжүүд хэлж байлаа.
Б.Ганаа
Хөвсгөлд ноолуурын үнэ тогтворгүй байна |
|
Сэтгэгдэл бичих