Хөвсгөл аймгийн хэмжээнд ноолуурын үнэ энэ жил өмнөх жилүүдээс өндөр үнэтэй байсан боловч өчигдрөөс эхлэн буурч эхэлжээ. Түүхий эдийн захад нэг килограмм ноолуур 130-128 мянган төгрөг байгаа бөгөөд ноолуур элбэгшиж байгаа учраас цаашид буурах хандлагатай байна гэдгийг ченжүүд хэлж байв. Энэ өвөл өмнөх жилүүдээс харьцангуй дулаан байсан учраас бог мал өнтэй хаваржиж, эр ямаа эрт хөөрч ноолуурын гарц сайн байгаа гэнэ. Тус аймагт ноолуурын үнэ 110 мянгаас эхэлж 138000 төгрөгт хүрсэн байна.
Б.Амирлан
Хөвсгөлд ноолуурын үнэ буурсаар байна |
|
Сэтгэгдэл бичих