Хөвсгөл аймгийн "Уран дөш" зуслангийн удирдах зөвлөлийн хуралдаан боллоо. Тус хуралдаанаар энэ оны ажлаа дүгнэн хэлэлцэж ирэх онд тохиож буй 40 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар хэлэлцлээ. Энэ жил аймгийн Засаг даргын санаачилгаар нэрлэсэн жилийн ажлын хүрээнд "Хүүхэд итгэлийн харц" аяныг өрнүүлж Уран дөш зусланг сэргээн засварлан 61 байгууллагын оролцоотой 49 обьектод 103.6 сая төгрөгийн үйлчилгээ хийсэн байна. Ийнхүү хамтын хүчээр хүүхдэд ээлтэй тохь тухтай орчныг бүрдүүлснээр өнгөрсөн зун 7 ээлжээр ажиллаж, 954 хүүхэд хүлээн авч амрагч хүүхдийн тоог өмнөх оноос 10 хувиар нэмэгдүүлжээ. Ирэх онд түүхт 40 жилийн ой тохиож буй бөгөөд ойг угтан зусланг түшиглэсэн олон бүтээлч, шинэлэг ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Б.Баянцагаан
Уран дөш зусланд амрах хүүхдүүдийн тоо 10 хувиар нэмэгджээ |
|
Сэтгэгдэл бичих