"Үнсгэлжин -2020" наадамд 215 загвар өмсөгч охид оролцов
2019-11-30 22:45:56, 940
Хөвсгөл аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн зохион бүтээх авьяас сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, мэргэжлийн чиг баримжаа олгох, гоо зүй, ёс суртахууны болон хувь хүний төлөвшлийг хангах зорилгоор “Үнсгэлжин-2020” наадмыг Мөрөн хотод зохион байгуулав. Оролцогчид үндэсний, гоёлын, өдөр тутмын, уран сэтгэмжийн хувцасны загвар гэсэн 4 төрлөөр өрсөлдөв.Тус наадмыг 16 дахь жилдээ зохион байгуулж байгаа ба энэ жил 12 сум, сургуулийн 65 загвар зохион бүтээгч, 215 загвар өмсөгчид оролцлоо. Наадмын “Шилдэг загвар зохион бүтээгч”-ээр “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 12-р ангийн сурагч А.Есөн-Эрдэнэ шалгарав. Тэрээр Үнсгэлжин наадамд 3 дахь жилдээ оролцож байгаа бөгөөд энэ жилийн хувьд олон хүүхэд оролцсон өргөн хүрээтэй, өрсөлдөөн ихтэй, чанар хүртээмж сайн байгааг онцолж байлаа.
 
Б.Туяа 


"Үнсгэлжин -2020" наадамд 215 загвар өмсөгч охид оролцов

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0