Хөвсгөл аймагт Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ явагдаж буй "Иргэний андгай өргөх ёслол"-ын арга хэмжээг Монгол улсыг тунхагласан түүхт өдрийг угтан өнөөдөр зохион байгууллаа.Тус арга хэмжээ нь 16 нас хүрч буй залуучуудаар иргэний андгай өргүүлэн, иргэний үнэмлэхийг нь ёс төртэй гардуулж, түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, үүрэг хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх зорилготой юм.
Ёслолд 16 нас хүрч буй 250 орчим хүүхэд, залуучууд урилгаар оролцож, андгай өргөсөн бөгөөд тэдний төлөөлөл 23 залуу иргэний үнэмлэхээ гардан авлаа.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ц.Баттогтох хүүхэд, залуучуудад хандан баяр хүргэж үг хэлсэн бөгөөд аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Гончиг "Одоо ба ирээдүй", Мөрөн сумын Эрдмийн далай сургуулийн сурагч, аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн тэргүүлэгч Н.Тэмүүлэн нар "Залуучууд бидний зорилго" сэдвээр лекц уншлаа.
Б.Баянцагаан
Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолд 250 хүүхэд, залуучууд оролцов |
Сэтгэгдэл бичих