Хөвсгөл аймгийн Гэр бүл Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол соёл урлагийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй Эцэг эхийн холбоо хамтран Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдтэй ажиллах эцэг эхчүүдийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж 33 хүнийг тусгай арга зүйгээр сургаж бэлтгэлээ. Цаашид Зөвлөх эцэг, эх бэлтгэх сургалтад хамрагдсан иргэдийг орон нутагт ажиллуулж, тусгай хэрэгцээт боловсрол шаардсан хүүхэдтэй ажиллах арга зүйг зорилтот өрхөд хүргэх, тэдгээр хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах, хангах үйлчилгээг хамтран хэрэгжүүлах гэнэ. Тус аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 6 настай 40 хүүхэд байгаа бөгөөд хүүхдүүдийг сургуульд бүрэн элсүүлж тэдэнд тохирсон орчинг бүрдүүлж анги хамт олонд нь дасгах, гадуурхахгүй байх зэрэгт тухайн сургуулийн захиргаа, багш эртнээс бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа ажээ.
Б.Баянцагаан
Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдүүдтэй ажиллах эцэг эхчүүдийг бэлтгэлээ |
|
Сэтгэгдэл бичих