Хөвсгөл аймаг Япон Улсын Нийгата мужтай 2014 онд хамтын ажиллагаа өрнүүлж санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Санамж бичгийн хүрээнд “Сурагч солилцоо” хөтөлбөрийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж Хөвсгөлийн 7 хүүхэд, 2 багш Япон улсын Нийгата мужид энэ сарын 4-8-ны өдрүүдэд зочилж байна. “Сурагч солилцоо” хөтөлбөр хэрэгжсэнээр хүүхэд багачуудын гадаад хэл, соёлын мэдлэг боловсрол, дадлыг нэмэгдүүлэх, 2 орны сурагчдыг солилцож, тухайн орон нутгийн түүх соёл, байгалийн дурсгалт газар, үүх түүхийг танилцуулах, улмаар соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд олгож байгаа боловсрол, хөгжлийн үйлчилгээний талаар туршлага солилцох, тэдний хүмүүжил, төлөвшилд эерэгээр нөлөөлөх зорилготой ажээ.
Б.Туяа
Хөвсгөлийн сурагчид Япон улсын Нийгата мужид зочилж байна |
|
Сэтгэгдэл бичих