“Хөвсгөл лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 2-нд болно
2019-03-28 15:49:58, 917
 “Хөвсгөл лиг”-ийн тэмцээн нь Хөвсгөл аймгийн сагсан бөмбөг сонирхогч залуусыг дэмжих, сагсчин залуусыг ажлын байранд зуучлах зорилготойгоор байгуулагдсан бөгөөд хамгийн анхны тэмцээнийг өнгөрсөн оны 12 сарын 5-ны өдөр 10 баг тамирчидтай эхлүүлж 2 улирлын турш 2 тойргоор нийт 45 удаагийн тоглолтыг хийсэн байна. Тус тоглолтын хугацаанд Аймгийн Онцгой байдлын газрын баг, Титэм сургууль, Хөвсгөл Дулааны станцын баг тамирчид хагас шигшээд шалгарч, үүнээс Онцгой байдлын газрын баг Дулааны станцын баг тамирчид аваргын төлөөх цуврал тоглолтууд явагдсан байна. Тус багуудын аварга шалгаруулах сүүлийн тоглолт ирэх сарын 2-нд болно гэж Хөвсгөл лигийн тэмцээнийг зохион байгуулагчид мэдээллээ. 1990-ээд оноос хойш Хөвсгөл аймагт Данди Бат-Эрдэнэ, Майбаяр, Пүрэвдорж гэсэн шилдэг сагсчид тодорчээ. Үүнээс хойш буюу 2000 оноос шилдэг тамирчдын залгамж халаа болсон тамирчид гарч ирээгүй бөгөөд Хөвсгөл аймагт сагсан бөмбөгийн хөгжил удаарширч буй учраас Хөвсгөл лигийн тэмцээнийг зохион байгуулж эхэлсэн гэдгийг “Хөвсгөл лиг” сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулагч, залуу тамирчин Т.Билгүүн хэлж байлаа.
Б.Амирлан 
 


“Хөвсгөл лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 2-нд болно

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-04-02 23:33:13
    Solongoo: Amjilt
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2019-04-02 23:32:47
    Monhzul: Ta bvhind amjilt hvsii